ЯСАН ЭДЛЭЛИЙН ДИЖИТАЛ БАРИМТЖУУЛАЛТЫН АРГА ЗҮЙ
Keywords:
Археологи, дижитал баримтжуулалт, ясан эдлэл, гурван хэмжээст баримжуулалтAbstract
Хүн төрөлхтний түүхийг эргэн сөхвөөс тэд эрт цагаас байгаль дээр элбэг олдох материал болох чулуу, мод, яс зэргээр багаж хэрэгслээ хийж байжээ. Археологийн малтлага судалгааны үр дүнд илрэн олддог органик гаралтай эд зүйлс болох мод, ясаар хийсэн эд өлгийн зүйлс нь ихэнх тохиолдолд анхны байдлаа бүрэн алдаж зарим тохиолдолд фото зураг л бидэнд үлдэх тохиолдол байдаг. Бид энэхүү өгүүлэлдээ малтлага судалгаагаар илэрсэн органик гаралтай олдвор хэрэглэгдэхүүнийг энгийн бөгөөд үр дүнтэй дижитал баримтжуулалтын арга зүйгээр баримтжуулах талаар авч үзсэн болно. Үүний хүрээнд Монгол Улсын Их Сургуульд хадгалагдаж буй ясан болон эвэр эдлэлүүд дээр фотограмметр, LIDAR, гэрлийн сканер зэрэг технологийг ашиглан баримтжуулалтын ажлын товч үр дүнг танилцуулав.