НҮҮДЭЛЧДИЙН ХОТ СУУРИН БА ДАВХАР ХЭРЭМТ БАЙГУУЛАМЖИЙН СУДАЛГАА (Дов дэрсийн турийн жишээн дээр)

Authors

  • Өлзийбаяр Содном МУИС-ийн Археологийн судалгааны төв https://orcid.org/0000-0001-7781-6276
  • Уртнасан Энхбаяр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Keywords:

Нүүдэлчдийн хот байгуулалт, эртний улсууд, хот суурин, давхар хэрэм, Дов дэрсийн турь, дотуур, гадуур хэрэмт хот

Abstract

 

 Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Жаргалант уулын зүүн урд энгэр Дов Дэрсийн турь болон Монгол нутаг дахь давхар хэрэмт хотын турийн бүтэц зохион байгуулалтын талаар харьцуулан үзэв. Монгол нутагт оршин тогтож байсан эртний улсуудын хувьд давхар шороон хэрэм нь хамгаалалтын нэгэн чухал шийдэл байсан нь археологийн хэрэглэгдэхүүнээр тодорхой болж байна. Дов дэрсийн турийн он цагийг Монголын эзэнт гүрний үед холбогдох магадлалтай хэмээн бид урьдчилан үзэв. Монгол нутгаас илрээд байгаа түүхэн өргөн цаг хугацаа хамарсан давхар хэрэмт байгууламж нь эртний хятад сурвалжид дурдагдсан гадна, дотуур шороон хэрэмтэй хот 城郭 (chéngguō) бололтой хэмээн үзэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Содном, Ө., & Энхбаяр, У. (2023). НҮҮДЭЛЧДИЙН ХОТ СУУРИН БА ДАВХАР ХЭРЭМТ БАЙГУУЛАМЖИЙН СУДАЛГАА (Дов дэрсийн турийн жишээн дээр). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 147–157. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6778