ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН ДУНД НИЙГМИЙН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮРЭЛДЭХ ҮЙЛ ЯВЦЫГ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГААР ТОДРУУЛАХ НЬ

Authors

  • Жаргалан Бүрэнтогтох МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхим https://orcid.org/0009-0004-3926-5644
  • Гарднер Уильям Йелийн Их Сургууль, АНУ

Keywords:

нүүдэлчдийн археологи, нарийн зохион байгуулалт, нийгмийн үйл явц

Abstract

 

 Нүүдэлчдийн нийгэм нарийн зохион байгуулалттай байх асуудал онолын хүрээнд ямагт судлаачдын толгойг гашилгасаар ирсэн. Үүний гол шалтгаан нь нүүдэлчдийг маш хязгаарлагдмал үүднээс харж үздэгтэй холбоотой. Үүнээс гадна археологийн судалгаанд ашиглагддаг “нарийн зохион байгуулалт” хэмээх нэр томьёо хүртэл өөрөө олон асуудалтай юм. Анхандаа нарийн зохион байгуулалтын тодорхойлолтыг тогтолцооны тухай онолууд болон улс төрийн эдийн засаг дээр тулгуурлан боловсруулсан. Гэтэл энэ бүхний цаана нийгмийн анги давхаргатай, аж үйлдвэржсэн эдийн засагтай, төвлөрсөн засаглалтай суурин нийгмүүд байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ өгүүлэлд бид нарийн зохион байгуулалтын сонгодог тодорхойлолтууд Евразийн тал нутгийн нүүдэлчдийн босгосон улс төрийн зохион байгуулалтыг шинжлэхэд тохиромжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэгдэлт, цар хүрээ, нүүдлийн үйл явц дээр тулгуурлаж нарийн зохион байгуулалтыг томьёолох шинэ хандлагыг нэвтрүүлж байна. Энэхүү хандлагын тусламжтайгаар умард Монголын хоёр хөндийн биет өвийг илүү оновчтой тайлбарлах, цаашилвал НТӨ I мянганы төгсгөлд Хүннүгийн төр мандахад хүргэсэн дэд бүсийн зохион байгуулалтыг тайлбарлах боломж бүрдэж байгаа юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Бүрэнтогтох, Ж., & Уильям, Г. (2023). ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН ДУНД НИЙГМИЙН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮРЭЛДЭХ ҮЙЛ ЯВЦЫГ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГААР ТОДРУУЛАХ НЬ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 73–80. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6774