БУРИАД ХУРИМ ДАХЬ ХАДАМД МОРДОХ БАСГАНЫ ЁСЛОЛ, ҮЙЛИЙН АНТРОПОЛОГИЙН СУДАЛГАА

Authors

  • Толон Х МУИС, Антропологи, Археологийн тэнхим, докторант

Keywords:

Буриад хурим, хадамд мордох, басганы ёслол

Abstract

 

 Буриад хурим дахь хадамд мордох басганы үдэлтийн ёслол нь басган зайх -эхлэл, басганы их наадам-оргил, басган мордох-төгсгөл гэх гурван хэсэгт алхмаар явагдаж байгаа зан үйлийн цогцолбор болохын хувьд Ван Геннеп (Van Gennep)-ийн нийгмийн шилжилтийн ёслол зан үйлийн онолоор авч үзэж болохоор байна. Басганы салалтын ёслолын зан үйл нь Буриад зоны нийгэм соёлын тусгал илэрхийлэл болохын хувьд өвөрмөц онцлог бүхий утга агуулга, илэрхийлэлтэй байдаг. Энэхүү илтгэлдээ дээрх соёлын онцлогийг судлан шинжлэхийн зэрэгцээ, малжих соёлтой Буриад ба тариалах соёлтой Түжаагийн хадамд мордох басганы үдэлтийн ёслолыг харьцуулан уг ёслолын утга учир болон зан үйлийн онцлог, үүрэг, ач холбогдлыг Франц Баос (Franz Baos) -ийн онолоор тодруулахыг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Х, Т. (2023). БУРИАД ХУРИМ ДАХЬ ХАДАМД МОРДОХ БАСГАНЫ ЁСЛОЛ, ҮЙЛИЙН АНТРОПОЛОГИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 201–207. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6768