ЭРХ ЗҮЙН ХҮН СУДЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Keywords:
Хүн судлал (антропологи), эрх зүйн антропологи (хууль зүйн антропологи), этнографи, хууль зүйн хэл, хууль зүйн нэр томьёо, ius, lexAbstract
Энэхүү өгүүллийн сэдвийг “Эрх зүйн антропологи” гэж томьёолон, агуулгыг хууль зүйн нэр томьёоны асуудлаар хязгаарлав. Антропологи бол бодит туршлагад суурилсан ухаан юм. Судлагдахуун нь гол төлөв урт хугацааны туршид зорилтот оролцогчдыг ажиглаж, бодит амьдрал дээрх зүйлсийг судлахад оршино. Өөрөөр хэлбэл антропологичид эртний болон өмнө судлагдаагүй зүйлсийг хамруулан аливаа юмс, үзэгдэл зэрэг олон хэлбэрээр орших нийгмийн үзэгдлийг судалдаг. Эрх зүйн антропологи бол антропологийн ухаанд XIX зууны дүнд үеэс бий болсон ууган салбар бөгөөд эрх зүйн антропологи нь олон янзын нийгэм, соёлын онцлог ялгааг нэг талаас нийгэм, соёлын; нөгөө талаас эрх зүйн харилцааны үүднээс судалдаг. Энэ хүрээнд монголд хүний эрхийн талаархи ойлголт хэрхэн төлөвшиж, уламжлалт соёл, ахуй амьдрал, ёс заншил, итгэл үнэмшлийн онцлогтой хэрхэн холбогдож байгааг судлах боломжтой юм.