БОРХЫН ГОЛЫН ЗАЛГАА ГУРВАН ХЭРЭМ

Authors

  • Бат-Эрдэнэ Сүхбаатар ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Keywords:

Борхын гол, хэрэм, Манж, хүннүгийн язгууртны булш, жирийн булш

Abstract

 

 Өгүүлэн буй хэрэм нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт оршино. Тус хэрмийн талаар 1961 онд Х.Пэрлээ абугай “Монгол Ард Улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон” бүтээлдээ ерөнхий дурдсан байдаг бөгөөд тусгайлан судалсан зүйл хараахан үгүй одоог хүрсэн ажээ. Судлаач миний бие уг хэрмийн талаар 2020 онд очиж үзэн эхний ээлжийн баримтжуулалтыг хийж улмаар 2021, 2022, 2023 онуудад дахин судлаачдын хамт очин нарийвчилсан хайгуул судалгааг явуулж, агаарын зураглал, дэвсгэр зураг болон түүвэр судалгааг хийсэн болно. Дээрх хэрэм нь Манжийн үед холбогдох бөгөөд малтлага судалгаа явуулж нарийвчлан судалбаас хэрмийн доод талд эртний хуучин хот суурины турь байх бүрэн боломжтой юм. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Сүхбаатар, Б.-Э. (2023). БОРХЫН ГОЛЫН ЗАЛГАА ГУРВАН ХЭРЭМ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 158–162. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6763