МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЁС ЗАНШЛЫН ӨНӨӨГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Authors

  • Т.ТУНГАЛАГГЭРЭЛ

Keywords:

Монголчууд, Байгаль хамгаалах ёс

Abstract

Монголын байгаль орчин нь харьцангүй унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн дэлхийн цөөн орны нэгэнд ордог. Энэ нь монголчууд эрт дээр цагаас байгалиас шууд хамааралтай мал аж ахуй эрхэлж, түүнтэй зохицсон нүүдлийн аж амьдралын хэвшилтэй байсан нь түүхийн урт удаан хугацааны турш байгалиа эрхэмлэн шүтэж, хайрлан хамгаалж ирсэн онцлогтой нягт холбоотой. 

Монгол түмний байгалиа хайрлан хамгаалж ирсэн уламжлалт зан үйл, экологиийн мэдлэг нь хуульчлагдан мөрдөгдөж байдаг зан үйл юм. Нөгөө талаар монголчуудын байгаль хамгаалах уламжлалт зан заншил нь монгол хүний сэтгэл зүйд үнэхээр тохирсон, монгол орны байгалийн нөхцөлд зохицсон, эрхэлж буй мал аж ахуйн үйл ажиллагаатай нийцсэн байдаг. Иймээс үе дамжин уламжлагдан хэвшин тогтож иржээ. 

Монголчууд байгалиа хайрлан хамгаалж, энэрэн хүндэтгэж ирсэн ёс заншил хэвшин тогтож уламжлагдсаар ирсэний гол тулгуур хүчин нь байгалийн өөрийнх нь хууль, жам ёсоор бүрэлдэн буй болсон хүрээлэн буй орчноо яг тэр хэвээр нь хайрлан хадгалж үеийн үед өвлүүлэн үлдээх үзэл бодол, итгэл үнэмшлийг шингээн тогтоох ухаарлыг төлөвшүүлж байсанд оршино. Энэ нь өргөн утгаараа экологийн боловсрол, хүмүүжил монгол оронд өнө эртнээс тавигдсан байжээ гэдгийг харуулж байна. 

Харамсалтай нь өнөө үеийн залуучуудад энэ хүмүүжил алдагдсанаас байгалийг эзлэн түрэмгийлэх, хог хаягдлаар бохирдуулах, олз ашгийн хойноос хөөцөлдөх, загасыг хамаа бусаар агнах, ус, гол бохирдуулах, газрын хөрс эрэг жалга, овоог эвдэн сүйтгэх, ургамал амьтанд хүнлэг бус хандах гээд тоолж барашгүй зөрчил үүсгэж байна. 

Ингэж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншлаа ор тас мартаж, байгалиа целмен доройтуулж байгаа нь өнө эртнээс тогтсон байгаль хамгаалах соёл умартсаны илрэл билээ. Энэ нь экологийн хямралд хүргэх нэгэн шалтгаан гэж үзэж болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2002-12-20

How to Cite

Т.ТУНГАЛАГГЭРЭЛ. (2002). МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЁС ЗАНШЛЫН ӨНӨӨГИЙН АЧ ХОЛБОГДОЛ . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 187(13), 114–116. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3371