МОНГОЛЧУУДЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДАХ ХАНДЛАГА
Keywords:
Монголчууд, Хүрээлэн буй орчинAbstract
Хүн төрөлхтний орон гэр, соёл иргэншлийн өлгий болсон дэлхий ертөнц, байгаль орчноо танин мэдэж түүний нөөц баялгийг үйлдвэрлэл, амьдрал ахуйдаа зохистой ашиглахын зэрэгцээ нөхөн сэргээх, хайрлан хамгаалах нь дэлхийн улс түмнүүдийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Эртнээс нааш Монгол нутагт оршин амьдарч байсан овог аймгуудаас эхлээд өнөө үеийн монгол угсаатан уул ус, газар дэлхий, ан амьтнаа тахин шүтэж байгалийн өвөрмөц онцлогтоо тохируулан аж ахуйгаа эрхэлж ирсэний зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалж, зохистой харьцаж ирсэн баялаг өв уламжлалтай ард түмэн билээ. Монгол орны байгаль, хүрээлэн буй орчин олон зуун жилийн турш хадгалагдаж бидний үед унаган төрхөөрөө өвлөгдөн ирсэн нь нүүдлийн соёл иргэншлийн ач холбогдол төдийгүй өвөг дээдсийн маань байгаль орчноо хамгаалах ариун өв, арга ухааны илрэл юм.
Өвөг дээдсийн үеэс уламжлагдаж ирсэн хүрээлэн буй орчны талаарх арвин баялаг мэдлэг, зан заншил өнөө үеийг хүртэл хадгалагдан үлдсэн боловч нийгмийн шинэ тогтолцоо, зах зээлийн харилцаа болон бусад хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж хүрээлэн байгаа орчноо хамгаалж ирсэн уламжлал зан заншил, мэдлэг ухааны өв алдагдахад хүрч байна. Энэхүү өгүүлэлдээ монголчуудын хүрээлэн буй орчны талаарх ойлголт, түүний өөрчлөлт болон хүрээлэн буй орчинд хандах хандлагын талаар тусгахыг зорьсон юм.