ХАРХОРУМ ХОТЫН АРХЕОБОТАНИКИЙН СУДАЛГАА
Keywords:
Монголын үе, Хархорум хотын археологи, дундад зууны үеийн монголчуудын газар тариалан, археоботаник, жимс самрын үлдэцAbstract
Монгол улсын эртний нийслэл Хархорум хотын археоботаникийн судалгаагаар МЭ XIII-XV зууны үеийн хотын оршин суугчдын газар ашиглалт, өдөр тутмын хүнсний хэрэглээний талаар тодруулахыг зорилоо. Хархорум хотын оршин суугчид хотын ойролцоо усжуулалттай талбайд газар тариалан эрхлэхээс гадна гадаадын улс орнуудаас олон төрлийн нэмэлт амуу тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо авчирч хэрэглэдэг, зарим төрлийн жимс самар, хүнсний ногоог байгалиас түүж ашигладаг байжээ. Тухайлбал, Гүзээлзгэнэ (Fragaria), Хушны самар (Pinus sibirica)-ыг байгалиас түүж, Хушга (Juglans regia), Нанжин Чавга (Ziziphus jujube), Инжир (Ficus carica), Усан Үзэм (Vitis vinifera) зэргийг гадны улс орнуудаас оруулж ирэн хэрэглэдэг байсан.