УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ИЛРҮҮЛСЭН ТҮРЭГИЙН ҮЕИЙН ЗАРИМ ХҮН ЧУЛУУД

Authors

  • Ч.АМАРТҮВШИН
  • Б.БУЯН-ОРШИХ

Keywords:

Түрэг, хүн чулуу, тахилын байгуулмж, ээмэг, бүс

Abstract

Зохиогчид өгүүлэлдээ Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Бэлчирийн хоол, Дөмөөн хаварзан, Заан хамар, Пайз толгой, Тэмээн чулуу, Хавтгай сээр, Хар толгой гэсэн 7 газарт буй Түрэгийн үед холбогдох 11 хүн чулууны эх хэрэглэгдэхүүнийг багтаасан байна. Эдгээр хүн чулууд нь байршил зүйн хувьд өргөн хөндий, дэнж, өндөрлөг газарт тахилын дөрвөлжин хашлаганы дотор болон зүүн урд талд нь байрладаг ажээ. Хүн чулуудын хамгийн өндөр нь 203 см өндөртэй Тэмээн чулууны 2-р хүн чулуу, хамгийн намхан нь 50 см өндөртэй Хар толгойн 2-р хүн чулуу ажээ. Эдгээр хүн чулууд нь тойм болон бүрэн дүрслэлтэй бөгөөд Хавтгай сээрийн 2-р хүн чулуу нь хамгийн ур дүйтэй бүрэн дүрслэлтэй ажээ. Хүн чулуун хөшөөний дөрвөн тохиолдолд сахал, аяга, гурван тохиолдолд хоёр төрлийн бүс, хоёр тохиолдолд хоёр төрлийн ээмэг, нэг тохиолдолд хавтга зэргийг дүрсэлсэн байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-20

How to Cite

Ч.АМАРТҮВШИН, & Б.БУЯН-ОРШИХ. (2023). УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ИЛРҮҮЛСЭН ТҮРЭГИЙН ҮЕИЙН ЗАРИМ ХҮН ЧУЛУУД. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 9(1 (471), 85–91. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1596