ХОТГОР ХАГИЙН БИЙРЭГИЙН БИЧЭЭС
Keywords:
Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Шургын гол, Хотгор хаг, Бийрэгийн руни бичээсAbstract
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шургын голын эх Хотгор хагийн Бийрэг хэмээх газар 2013 оны 6-р сард тахилын хавтан дээр нэг мөр бичээс буйг илрүүлжээ. Тахилын хавтан дээр хурц үзүүртэй зүйлээр олон дахин зурчиж бичсэн уг ганц мөр бичээсийн үсэг тэмдэгт Монгол нутгаас илэрсэн руни бичгийн дурсгалуудын үсэг тэмдэгтээс багагүй ялгаатай бөгөөд энэ төрлийн үсэг тэмдэгт бүхий бичээс Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Бага Ойгур, Цэнгэл сумын Шивээт Хайрхан зэрэг газраас илэрсэн байна. Өдгөө Монгол нутгаас нийт 80 гаруй газраас 150 орчим руни бичгийн дурсгал илэрснээс эл гурван дурсгалын үсэгзүй бусад дурсгалын үсэгзүйгээс эрс ялгаатай ажээ. Үсэг тэмдэгтийн өвөрмөц тиг хэлбэр бүхий Бийрэгийн бичээсийг уншиж тайлсан судалгааны үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулах үүднээс толилууллаа. Уг бичээсийг үгчлэн орчуулбал “Ирэх байсан юм, түүний Аз (?) эзэн” гэсэн утгатай бөгөөд тахилга хойллогод эс оролцсоныг онцлон тэмдэглэсэн шинжтэй байна.