Хүннүгийн дүрслэх урлагийн судалгааны зарим асуудал: шинж чанар ба “хөдөлгөөний динамизм”
Keywords:
Хүннү, Амьтны загварт урлаг, дүрийн динамизм, өгүүлэмжийн динамизмAbstract
Энэхүү өгүүлэлд Хүннүгийн дүрслэх урлагийн судалгаанд тулгамдаж буй зарим онолын
асуудлыг авч үзэж, ялангуяа уг урлагийн гарал үүсэл, бие даасан шинж болон дүрслэлийн хөдөлгөөний
динамизм гэсэн хоёр үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлжээ. Зохиогч Хүннүгийн урлагийг Скиф
Сибирийн амьтны загварт урлаг болон Хань улсын урлагийн шууд хуулбар гэж үзэх хандлагыг
шүүмжилж, харин харилцан нөлөөлөл байсан боловч бие даасан урлагийн төв, өвөрмөц хэв шинжтэй
болохыг баримтад тулгуурлан нотлохыг оролдсон байна. Мөн Хүннүгийн урлагт бодит бус, синкретик
буюу нийлмэл амьтдын дүрийг бүтээсэн нь тэдний сэтгэлгээ, нийгмийн зэрэг зиндааг илэрхийлэх
уран сайхны өвөрмөц хэл байсан хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Хүннүгийн урлагийн хөдөлгөөний
динамизмыг нарийвчлан задлан шинжилж, амьтдын тэмцэл, ноцолдоон, хүн ба араатны зөрчил зэрэг
сэдвийг бүсний арал, эсгий хивс, хадны зурагт дүрслэхдээ мушгиралт, “S” хэлбэрийн муруйлт, тэнцвэр,
тэнцвэргүй байдлаар хөдөлгөөн “нэгэн агшинд” амьд мэт илэрхийлдгийг онцолсон байна. Ингэснээр
Хүннүгийн урлагт өгүүлэмжийн төдийгүй дүр өөрөө хөдөлгөөнт шинжтэй болсон нь өмнөх нүүдэлчдийн
урлагаас ялгарах чухал онцлог хэмээн дүгнэжээ.