Дорнод Монголын неолитын үеийн хүний дүрст чулуун “онго”-ын судалгаа

Authors

  • Даваахүү Одсүрэн МУБИС, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Түүхийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн https://orcid.org/0000-0001-7215-3995
  • Лиза Яанз Канадын Торонтогийн Их Сургууль, Антропологийн тэнхим
  • Адъяасүрэн Алтанбагана МУБИС, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Түүхийн тэнхим
  • Баатар Цэнгэл МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим
  • Хүүхэндүү Сувдаа МУБИС, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Түүхийн тэнхим

Keywords:

неолит, онго, шүтлэг, хүн

Abstract

Энэ өгүүлэлд Хэрлэн голын савд орших Норовлин уулын неолитын булш, Дорнод Монголын тал, хээрийн өмнөд хэсэгт орших Молцог элсний Өлзийтийн булгийн Шар манхан, Цагаан толгойн суурингаас илрүүлсэн хүний нүүрний дүрст чулуун онгыг бүс нутгийн ижил төстэй хэрэглэгдэхүүн, хадны зурагтай харьцуулан авч үзжээ. Зүүн Азийн анчин-түүвэрлэгчдийн дунд өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбоотойгоор хүний нүүрний дүрсийг хад чулуунаа урлах явдал палеолитын төгсгөлд буй болжээ. Неолитын үеийн байгаль, цаг уурын таатай нөхцөл, аж ахуйн хөгжилтөөр хүн амын төвлөрөл бүхий суурьшмал амьдралын хэв маяг үүсэж хөгжин, нийгмийн шүтлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр өвгөдийн шүтлэг, зан үйл, ёслол улам гүнзгийрч өргөн дэлгэрчээ. Энэ үеэс хүний нүүрний дүрслэл шавар урлал, эдлэлд нэвтэрсэн байна. Улмаар тус бүс нутгийн оршин суугчдын ахуй амьдралын хэв маяг, түүхий эдийн чанар, хэрэглээнээс шалтгаалж чулуу, яс, хясаагаар хүний нүүрний дүрс урлах болжээ. Дорнод Монгол, Зүүн хойд Хятад, Алс Дорнодыг бүс нутгийг хамарсан неолитын үеийн соёлын энэ үзэгдэл Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд тархмал нийтлэг шинжтэй боловч орон нутгийн онцлогтой ажээ.

Downloads

Download data is not yet available.

References

This article examines the Neolithic burials of the

Norovlin Mountain in the Kherlen River basin in eastern

Mongolia, and the stone tools found in the southern steppe

region of the Moltsog region, including the Yellow Dune

(Shar Mankh) of the Ulziit Spring and Tsagaan Tolgoi.

East Asian hunter-gatherers began to depict human

facial features on stone at the end of the Paleolithic,

and is believed to be associated with ancestor worship,

becoming more sophisticated after the beginning of the

Neolithic. Human images began to be depicted in clay and

as decorative motifs on pottery. Later, due to changes in

material culture and technology, hunter-gatherers in the

Neolithic began to form human images in stone, as well as

in other materials such as bone and shell. The composition

of these images changed through the early and middle

Neolithic periods. Stone figures can be seen, not only as

idols, but also tools that represented the social status of

their owners and the work of religious practitioners. The

Norovlin stone figure and the Ulziit Shar Mankh stone

figure were both painted with ochre, which may have lent

beauty and ritual power.

Downloads

Published

2025-12-31

How to Cite

Одсүрэн, Д., Яанз, Л., Алтанбагана, А., Цэнгэл, Б., & Сувдаа, Х. (2025). Дорнод Монголын неолитын үеийн хүний дүрст чулуун “онго”-ын судалгаа. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 14(2), 82–95. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10525