Заавар

Өгүүллийн зохиогчийн гарын авлага

Өгүүллийн зохиогч нь МУИС-ийн сэтгүүлийн онлайн системд хандан дараах зурагт үзүүлсэн байдлаар харагдах сэтгүүлүүдийн жагсаалтаас өгүүлэл илгээх сэтгүүлээ сонгон орж сэтгүүлийн нүүр хуудаст хандана.

Зураг 1. Сэтгүүлийн системийн нүүр хуудас

Сэтгүүлийн нүүр хуудаст Зураг 2-т үзүүлсэн "Make а submission" товч байх бөгөөд энэхүү товч дээр дарж сэтгүүлийн өгүүлэл илгээх хэсэгт хандана.

Зураг 2. Make a submission товчны байрлал

Зураг 3-т үзүүлсэн хэсгийн 1 болон 2 дугаартай хэсгүүдийг анхааралтай уншиж танилцах шаардлагатай бөгөөд энэ нь сэтгүүлийн зүгээс тавьж буй эхний шаардлага юм. Хэрвээ зохиогч системд бүртгэлтэй бол Login холбоос дээр дарж нэвтэрсний дараа өгүүлэл илгээх ба бүртгэлгүй бол Register хэсэгт дарж ORCID ашиглан автоматаар бүртгүүлэх эсвэл шаардлагатай талбаруудыг гараар бөглөн бүртгүүлэх боломжтой.

Зураг 3. Системд нэвтрэх, бүртгүүлэх хэсэг

Зураг 4-ийн 1 дугаартай хэсэгт үзүүлсний дагуу ORCID ашиглан бүртгүүлэх эсвэл 2 дугаартай хэсэгт заасан улаан одтой талбаруудыг бөглөн бүртгүүлэх боломжтой.

Зураг 4. Бүртгүүлэх хэсэг

Зохиогч нэвтэрч орсны дараа Зураг 5-д үзүүлсэн цонх харагдах бөгөөд зүүн дээд буланд өгүүлэл илгээх гэж буй сэтгүүлийн нэр байна. Улаанаар тэмдэглэсэн "New Submission" хэсгийг дарснаар өгүүлэл илгээх үйл явц эхэлнэ.

Зураг 5. Шинээр өгүүлэл илгээх хэсэг

Өгүүлэл илгээх үйл явц нь 5 алхамтай бөгөөд эхний алхам нь Зураг 6-д үзүүлсний дагуу "Submission Requirements" хэсгийг шалгах болон үйлчилгээний нөхцөл, өгөгдөл цуглуулах нууцлалын баталгааг зөвшөөрөх үйл явцуудаас бүрдэнэ. Шаардлагатай тохиолдолд "Comments for the Editor" хэсэгт ойлгомжгүй эсвэл сэтгүүлийн редакцад мэдэгдэх шаардлагатай мэдээллийг бичиж болно. "Submission Requirements" хэсэг нь тухайн сэтгүүлийн редакцийн зүгээс тавьж буй анхан шатны техникийн бичиглэл, хэлбэржүүлэлтийн шаардлага байх тул энэхүү шаардлагуудыг хангаагүй өгүүллийг Submit хийж илгээхгүй байх нь сэтгүүлийн редакцийн ажлыг хөнгөвчилж буй хэрэг байхаас гадна таны өгүүлэл эхний шатандаа тэнцэхгүй байхаас сэргийлэх юм. Дээрх шалгалтуудыг хийж checkbox-ийг сонгосны дараа "Save and continue" товчийг дарна.

Зураг 6. Өгүүлэл илгээхэд шалгах баталгаажуулалтын хэсэг

Үүний дараа дараах зурагт үзүүлсний дагуу "Add File" товчийг дарж тухайн судалгааны ажлын өгүүлэл болон бусад холбогдох материалыг upload хийж оруулна. Файлуудыг оруулсны дараа Files хэсгийн доор таны оруулсан файлууд жагсан харагдах бөгөөд шаардлагагүй, буруу файлыг файлын арын Remove товчийг дарж устгах боломжтой.

Upload хийсэн файл дундаас эх өгүүллийг сонгон Article Text товчийг дарна. Бусад судалгааны файл, зураг зэргийг Other товчийг дарж харгалзах ангилалд оруулна. Файлуудыг зөв ангилалд сонгосны дараа "Save and continue" товчийг дарж үргэлжлүүлнэ.

Дараах зурагт үзүүлсний дагуу 3-р алхамд Өгүүллийн нэр, Хураангуй, Зохиогчид болон бусад шаардлагатай мэдээллийг оруулна. Өгүүллийн түлхүүр үгийг оруулахдаа түлхүүр үг бүрийг бичсний дараа Enter товч дарна.

Өгүүллийн зохиогчдийн хувьд зохиогчийн нэрний урд буй цэнхэр сумыг дарсны дараа доор нь гарч ирэх Edit холбоосыг дарж өгүүллийн зохиогчийн оролцоог зааж өгч болно. Энэ хэсгээс "Principal contact for editorial correspondence." гэсний өмнөх сонголтыг дарсан зохиогч нь тухайн өгүүллийн холбоо барих зохиогч гэж үзнэ. Үүнээс гадна "List of contributors" хэсэгт харагдаж буй дарааллаар 1 болон бусад зохиогчид байрлана. Дээрх хэсгийг бүрэн бөглөсний дараа "Save and continue" товчийг дарна.

Үүний дараа "Finish submission" товчийг дарснаар өгүүллийг сэтгүүлийн редакц харах боломжтой болно.