Уртын дууны төрлийг шүлгийн өгөгдөл ашиглан машин сургалтын аргаар ангилах нь
Машин сургалт
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v4i1.975Keywords:
Уртын дуу, аман зохиол, монгол шүлэг, машин сургалтAbstract
Түүх, шастираас үзвэл Монгол ардын уртын дуу нь нэн эртний улбаатай аман зохиолын томоохон төрөл зүйлийн нэг юм. Арвин сан хөмрөгтэй Монгол ардын аман зохиол нь хэдэн өдрөөр хайлдаг хөлгөн их туйлсаас эхлээд ерөөл, магтаал, хэдэн арван шад шүлэг бүхий уртын дууны шүлэг зэрэг нь амнаас ам дамжин өнөө бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд бүтнээр нь өгүүлж байж төгөлдөр утга бүрнээ илэрхийлэгддэг. Уртын дуугаа гадаад ертөнцөд танин мэдүүлэх нь зөвхөн аялгуу, эгшгийн хүрээнд л байгаа юм. Тэгвэл шүлгийн утга, агуулгаас, ёс заншил, Монголчуудын оюун сэтгэлгээг тайлж мэдэх учиртай юм. Үүнийг орчин цагийн мэдээллийн технологийн хөгжил, судалгааны аргыг ашиглан шинэлэг аргаар судлан, хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү судалгааг салбар дундын хэлбэрээр эхлүүлж байна. Энэхүү өгүүлэлдээ уртын дууны хэмжээг илэрхийлдэг айзам, суман, бэсрэг дууг дууны нэр, утга, шүлэг, тухайн дууны бадгийн тоо, мөрийн тоо, үгийн тоо зэргээр бүртгэлжүүлэн, мөн аялгууны үргэлжлэх хугацааны хувьд бадгийн үргэлжлэх хугацаа, 5 үгийн үргэлжлэх хугацаа, 1 үгийн үргэлжлэх дундаж хугацаа, хамгийн урт дуулагдаж байгаа үгийн үргэлжлэх хугацаа зэрэг үзүүлэлтээр бүртгэн машин сургалтын аргаар ангилах боломжийг судалж үзлээ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.