Халдлага илрүүлэх хосолмол загварыг юмсын интернэтийн сүлжээнд ашиглах нь

Authors

  • Угтахбаяр Н. МУИС,ХШУИС, Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим https://orcid.org/0000-0002-5783-1388
  • Өсөхбаяр Б

DOI:

https://doi.org/10.22353/mjeas.v4i1.971

Keywords:

ХИС-ийн хосолмол загвар, Юмсын интернэт, Халдлага илрүүлэх систем

Abstract

<p>Юмсын интернэтийн хэрэглээ, төрөл, үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор халдлагын тоо тодорхой хэмжээнд тасралтгүй нэмэгдэж буйг олон эх сурвалж дурьдаж байна. Үүнээс гадна энгийн хэрэглэгч болон үйлдвэрийн түвшинд ашиглагдаж буй энэхүү төхөөрөмжүүд нь ихэнх тохиолдолд интернэт сүлжээнд холбогдон ашиглагдаж байна. Иймээс халдлагын бай болох, хохирол учрах цар хүрээ нь уламжлалт сүлжээнээс дутахгүй өндөр байгаа юм. Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хувьд халдлагыг судлан шинжлэх нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал, шинээр гарах халдлагын төрөл олон болох бүрт улам хүндрэлтэй болж байна. Халдлагыг судлах, таньж илрүүлэх энэхүү хүндрэлтэй байдлыг тодорхой түвшинд эерэг үр дүнтэй даван туулахад гажигт суурилсан системүүд ашиглах нь үр дүнтэй гэдэг талаар олон судлаачдын бүтээлүүд байна. Гажигт суурилсан халдлага илрүүлэх системийг дангаар нь ашиглах нь тодорхой түвшний үр дүнтэй хэдий ч сигнатурт суурилсан халдлага илрүүлэх систем нь өндөр үр дүнтэй хэвээр байсаар байгаа тул эдгээрийг хослуулан хэрэглэх замаар халдлага илрүүлэх хосолмол систем бий болгох боломжтой гэж үзэн зэрэгцээ ажиллагаа бүхий загварыг энэхүү судалгааны ажлаар санал болгож байна.</p>

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-09

How to Cite

[1]
У. Н. and Ө. Б, “Халдлага илрүүлэх хосолмол загварыг юмсын интернэтийн сүлжээнд ашиглах нь”, MJEngApplS, vol. 4, no. 1, Jan. 2023.