Аман шалгалтын үе дэх сэтгэл хөдлөлийн хувирлыг тодорхойлох
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v1i01.919Keywords:
Аман шалгалт, Сэтгэл хөдлөлийн хувирал, Арьсны цахилгаан дамжуулал, Булчингийн цахилгаан идэвхжилAbstract
Үр дүнд суурилсан, оюутан төвтэй сургалтад шилжих шаардлагатай тулгараад буй өнөө үед оюутныг ойлгож, нөхцөл байдлыг нь мэдрэх, бодитоор үнэлэх асуудал сурах явцыг сайжруулах, шалгалтын арга хэлбэрийг илүү боловсронгуй болгох ач холбогдолтой юм. Оюутан өөрийн мэдлэг, шалгалтын бэлтгэл болон зан араншингаасаа хамааран аман шалгалтын явцад сандрах, баярлах, түгших хэлбэрээр сэтгэл нь хөдөлж улмаар энэ нь бодит үнэлгээнд нөлөөлөх талтай. Энэхүү ажлаар оюутны сэтгэл хөдлөл болон үнэлгээний хамаарлыг нөхцөл байдал, асуултын төрлөөс хамааруулан судаллаа. Сэтгэл хөдлөлийг тухайн оюутны арьсны цахилгаан дамжуулал, хөмсөг болон хацрын булчингийн цахилгаан идэвхжилийн утгаар тодорхойлсон.
Туршилтыг хоёр үе шаттай явууллаа. 28 оюутныг мэдрүүлтэй болон ердийн гэсэн хоёр бүлэгт хуваан ижил агуулгаар аман шалгалт авсан эхний туршилтаар мэдрүүл зүүх нь оюутны сэтгэл хөдлөл, хариулсан үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэж болохоор байна. Хоёр дахь туршилтад мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл сонгон тус бүр 10 оюутнаас энгийн тав, шалгалтын таван асуулт асууж сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг судлав. Туршилтаар оюутан энгийн асуултад хариулахдаа сэтгэл хөдлөлийн төлөв нь бага өөрчлөгдөж байсан бол шалгалтын асуултад бүх оюутан илүү төвлөрснөөс гадна ахлах ангийн оюутнууд жигд бага зэрэг сөрөг сэтгэл хөдлөл үзүүлсэн бол бага ангийн оюутнууд эерэг сэтгэл хөдлөл илүүтэй харуулсан.
Энэ судалгааг цаашид өргөжүүлэн төрөл бүрийн мэргэжил, нөхцөл байдлаар өргөтгөснөөр шалгалтын арга хэлбэрийг шинэчлэх, оюутны сэтгэл хөдлөл өөрийгөө илэрхийлэхэд нөлөөлдөг эсэхийг тодорхойлох, улмаар онлайн сургалтын шалгалтыг илүү баталгаатай болгох суурь нь болно.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.