Голын эргийн зурвас газрын хамгааллын аргуудыг өртөг-өгөөжийн шинжилгээ ашиглах үнэлэх нь
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v1i01.918Keywords:
уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчин, өртөг-өгөөжийн шинжилгээAbstract
Номхон далайн ай савд хамаарах Онон, Улз, Халх голын сав газар усан сүлжээ сайтай, таг, тайга, ойт хээр, хээр талын ландшафтыг агуулдаг, Сибирь, Монгол, Манжуурын гаралтай амьтны зүйл харилцан нэвтрэлцсэн,Төв ази, Зүүн ази болон Өрнө Номхон далайн зэрэг дэлхийн нүүдлийн шувуудын томоохон 3 зам дайрч өнгөрдөг төдийгүй дэлхийн хамгаалах шаардлагатай экобүс болох Амар мөрний савд хамрагддагаараа монгол орны жигүүртний зүйлийн бүрдэл, олон янз байдал ялангуяа, ховордсон шувуудын амьдрах орчны хамгаалалд маш сонирхолтой нутаг юм.
Иймээс нүүдлийн шувуудын хувьд монголд төдийгүй дэлхийд нийтийн анхаарлын төвд байдаг тогорууны төрийн 4 зүйл (хархираа тогторуу Grus grus, цагаа тогторуу G.leucogeranus, цэн тогторуу G.vipio, хар тогторуу G.monacha), 1 зүйл галуу ( хошуу галуу Anser cygnoides) болон 1 зүйл тоодгийн (хонин тоодог Otis tarda) амьдрах орчныг шувуудад чухал нутаг, ус намгархаг газрын нэг Улз голын эргийн дагуух газрыг хамгаалснаар эдгээр 6 зүйл шувуу хавар ирж өндөглөн зусах таатай орчныг бий болгох боломжтой юм. Энэ нь шувуудыг цаашид тогтвортой байршуулж, тоо толгойг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ болох төдийгүй түүнийг дагасан олон улсын судалгаа шинжилгээний төв бааз, байгаль-шувуу ажиглах, сонирхох фото сафари аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ тодорхой газрыг малын хөлөөс чөлөөлснөөр талхигдсан хөрс, ургамлын зүйлийн бүрдэл, олон янз байдлыг сэргээх нөхцлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой. Мөн усан болон хуурай газрын холбоос болсон голын эрэг, татмын нугын чухал экостсемийг авран хамгаалах,тогтвортой амьжиргааг дэмжих олон талын эерэг үр дүн бий болох боломжит нутаг юм.
Голын эргийн татмын хамгааллыг хийхдээ боломжит 2 хувилбарыг дэвшүүлэн шаардагдах өртөг зардлууд болон ирээдүйд татмын хамгааллаас бий болох биологийн болон эдийн засгийн үр өгөөжийг өртөг-өгөөжийн шинжилгээ (CBA) ашиглан тооцоолсон болно. Хувилбар тус бүрээр хамгааллын арга хэмжээний ирээдүйн үр өгөөж нийт өртгөөс өндөр байгааг CBA –ний гол үзүүлэлтүүдээр илрүүллээ. Үнэлгээний үр дүнгээс хамгааллын 1-р хувилбар нь NPV өндөр тодорхойлогдсан ба өөрөөр хэлбэл хамгааллын бүс нутгийн дагууд мод, бутлаг ургамал тарьж ойн зурвас үүсгэж малын хөлөөс хамгаалах нь урт хугацаанд биологийн олон янз байдалд тогтвортой эерэгээр нөлөөлж экологийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгааг харууллаа.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.