НӨАТУС-д эцсийн хэрэглэгчийн цахим төлбөрийн баримтыг автоматаар бүртгэх хялбар шийдэл
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v1i01.915Keywords:
Татварын систем, татвар төлөгч, НӨАТУС, төлбөрийн баримт, ebarimt, бэлэн бус төлбөрAbstract
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгч нь тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор гэсэн 2 төрлийн урамшууллыг олгож эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлсэн эхний жилийн үр дүнд 2017 онд нийт 497,465 иргэнд 31.5 тэрбум төгрөг, 2018 онд 654,168 иргэнд 78.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоод байна. Иргэдийн хувьд төлбөрийн баримтаа бүртгүүлэх идэвхтэй бүртгүүлж байгаа хэдий ч нийт хэвлэгдсэн баримтын 40 орчим хувь нь бүртгэгдэхгүй орхигдож байна. Энэ нь томоохон зах, худалдааны төв, сум суурин газарт үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчид хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй, төлбөрийн баримт олгохгүй, технологийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаатай холбоотой. Иймээс татвар төлөгч болоод хэрэглэгч талдаа ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр цахим баримтыг олгох, бүртгэх шийдэл шаардлагатай байна. Энэхүү өгүүлэлд бид Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д эцсийн хэрэглэгчийн цахим баримтыг автоматаар бүртгэх хялбар шийдлийг авч үзлээ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.