Монгол хэлний нэрийн бүлгийн задлуурыг модны сангаас үүсгэх нь
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v1i01.912Keywords:
Хэлний нөөц, модны сан, нэрийн бүлгийн задлуурAbstract
Өгүүлбэрийн бүлгийн задлал нь өгүүлбэрийн гишүүдийг дэд бүлэгт (нэрийн, үйлийн болон бусад) хуваадаг үйлийг хэлдэг. Үүнийг хийдэг хэрэгсэл нь эх хэл боловсруулалтын үндсэн суурь хэрэгслүүдийн нэг бөгөөд үүний дотор нэрийн бүлгийн задлуур нь бичвэрээс нэр томьёо, мэдээлэл, мэдлэг гарган авах болон машин орчуулга зэрэгт хэрэглээ, ач холбогдол ихтэй, чухал хэрэгсэл юм. Энэхүү ажлаар тэмдэглэгээт модны сангаас нэрийн бүлгийг ялгаж нэрийн бүлгийн хөмрөг үүсгэх, түүн дээр сургасан нэрийн бүлгийн таниур загварыг үнэлэх, улмаар нэрийн бүлгийн сайн чанартай хөмрөг үүсгэх боломжийг судаллаа. Модны сангаас автоматаар үүсгэсэн нэрийн бүлгийн хөмрөгт тулгуурлан 89% нарийвчлалтай ажиллах нэрийн бүлгийн задлуурын загварыг гаргаж авлаа.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.