ДАХИН БОЛОВСРУУЛСАН АСФАЛЬТБЕТОН ХОЛЬЦЫН ХИМИЙН БОЛОН ЭРДСИЙН БҮТЭЦ, НАЙРЛАГЫН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v2i1.53Keywords:
Дахин боловсруулсан асфальтбетон хучилт, суурийн үе, цемент бэхжүүлэгч, минералогийн анализ, эрдсийн мөхлөг, гидратжих урвал, пуццоланы урвалAbstract
Монгол орны замын эвдрэлээс нь хамааруулан бүсчилсэн 2 байршлаас замын суурийн үе болон шинээр зам тавихад ашиглаж буй дахин боловсруулсан хольцын химийн болон эрдсийн бүтэц, найрлагыг харьцуулан судлав. Дээжүүдийн элементийн агуулгыг ICP-OES, EDS болон XRF, гадаргуугийн бүтэц морфологийг SEM, эрдсийн бүтэц найрлагыг XRD, ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтыг TIMA анализын аргуудаар тодорхойлсон. Дээж бэлтгэлийг хатаагч, ялгаатай 2 хэмжээст бутлуур болон нунтаглагч ашиглан ширхэглэлийн бүрэлдэхүүний тархалтыг тодорхойлоход дундаж хэмжээсийн утга 83.9 μм байсан.
Туршилтад сонгосон дээжүүдэд нийт 42 элементийн агуулга, 21 эрдсийн бүтэц найрлагыг тодорхойлсон. Чанарын болон тоон шинжилгээний анализын үр дүнг боловсруулан хөрсний элементийн болон эрдсийн тодорхойлогдсон нийт агуулгаар тооцоход дээжүүдэд 5.31% алдаа бүхий 96.11% дундаж утгатай байсанг тогтоосон. XRD анализын дүнд 6% цементээр бэхжүүлсэн хольцын найрлагад алит, белит, морденит, хлорит шинээр илэрч, харин кварц, кальцит, гөлтгөнө нэлээд хувиар ихсэж гарсан нь дүүргэгч материалын гадаргууг гидратжих урвалаас үүссэн нэгдлүүд бүрхэн цементэн төст хагас-байгалийн төрхтэй болсон болсон гэж тодорхойлов.
Эвдрэлтэй замын хуучин суурийн материалыг дахин боловсруулан асфальтбетон хучилт бүхий шинэ зам тавихад ашиглахдаа цементийг бэхжүүлэгчээр ашигласан нь хольцод гидратжих болон пуццоланы урвал явагдсан байх боломжит механизмыг кварц, альбит, анортит болон хлорит эрдсүүдийн эзлэх хувь мэдэгдэхүйц их хэмжээгээр нэмэгдсэн ба мөн дээжүүдэд гематит болон магнетит эрдсүүдийн агуулга эрс багасаж гарсан судалгааны үр дүнтэй холбон тайлбарлав. Энэ дүгнэлт нь нунтаг эрдсийн мөхлөг болон дүүргэгчийн хооронд гидратжих болон пуццоланы урвал дараалан явагдаж хөрсөнд цементэн төст болон пуццоланы нэгдлүүд үүссэн байх таамаглалыг дэвшүүлэв.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.