ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, СОНГОГЧДЫН ТООНЫ ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v3i1.39Keywords:
шилжилтийн магадлал, шилжилтийн матриц, марковын хэлхээAbstract
Энэ судалгааны хүрээнд сүүлийн 20 шахам жилийн аймаг хот, нийслэлийн хүн амын тооны статистик мэдээлэлд тулгуурлан
шилжилт хөдөлгөөний матрицыг тооцоолж гаргаж авсан. Мөн оноос он дамжих зуурт насны бүлэг хоорондын шилжилтийг тооцох насжилтын магадлалын хүснэгтийг үнэлж тогтоосон. Эдгээр үр дүнд тулгуурлан 2019-2025 оны хүн амын тоог насны ангилал, засаг захиргааны харьяаллаас хамааруулж тооцоолсон прогноз гаргав. 2020, 2021 он нь УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн жил тул дээрх 2 тооцооллын үр дүнг нэгтгэж, аймаг, хотын хэмжээнд сонгогчдын тоог насны ангилалтайгаар тооцсон. Боловсруулсан аргачлалд тулгуурлаад сум, хороо дүүрэг, сонгуулийн тойрог зэрэг жижгэрүүлсэн болон бүс нутаг гэх мэт томсгосон аль ч ангиллаар хүн амын насны ангилалтай тоон үзүүлэлтийг тооцоолж, тодорхойлох бүрэн боломжтой. Зөвхөн сонгуулиар зогсохгүй урт хугацааны аливаа төлөвлөлтөд энэхүү боловсруулсан аргачлалыг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.