ХЕПАТИТИЙН ДЕЛЬТА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ГАДАРГУУГИЙН ПЛАЗМОН РЕЗОНАНС ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН ОНОШЛУУРЫГ ЗОХИОН БҮТЭЭХ

Authors

  • А. Номин МУИС, ХШУИС, Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхим, Генийн инженерчлэлийн лаборатори
  • Э. Номин-Эрдэнэ МУИС, ШУС, БУС, Физикийн тэнхим, Лазерын судалгааны төв
  • M. Бадмаараг МУИС, ХШУИС, Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхим, Генийн инженерчлэлийн лаборатори
  • Н. Хулан МУИС, ХШУИС, Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхим, Генийн инженерчлэлийн лаборатори
  • Н. Эрдэнэ МУИС, ХШУИС, Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхим, Нанотехнологийн төв
  • О. Одгэрэл МУИС, ХШУИС, Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхим, Генийн инженерчлэлийн лаборатори, Элэгний төв

DOI:

https://doi.org/10.22353/mjeas.v3i1.36

Keywords:

алтны нано бөөм, алтны нимгэн үе, эсрэгтөрөгч, эерэг бие

Abstract

Монгол улс хепатит вирүсийн халдварын тархалт болон элэгний өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын тоогоороо дэлхийд нэгдүгээрт, элэгний өвчлөлөөрөө найм дугаарт эрэмбэлэгдэж байна. Элэгний өвчлөл их байгаагийн нэг том шалтгаан нь хепатит дельта вирүсийн (ХДВ) халдвар юм. Гадаргуугийн плазмон резонансын (ГПР) оношлуурыг ашиглан ХДВ-ийг оношлох шинжилгээг хийвэл бодит хугацааны анализ явуулан шинжилгээний хариу хурдан гарах ба мэдрэг чадвар харьцангуй өндөр, нэмэлт молекул ашиглахгүй, дахин хэрэглэж болох зэрэг олон давуу талтай.
ГПР-ын оношлуурыг угсрахдаа алтны нано бөөм болон балк (bulk) бүтэцтэй алт ашиглан хоёр төрлийн оношлуур бэлтгэн тус тус харьцуулан судалсан. Алтны нано бөөмийг сонгодог Туркевичийн аргаар 32 ± 19 нм болон 60 ± 8 нм хэмжээтэй синтезлэн гаргаж, меркаптоандеканы хүчлийн (MUA) холбогчийг фосфатын буфер орчинд Tween 20 - ыг физисорбцилож тогтворжуулан холбосон. Урвалын дараа алтны нано бөөмийн гадаргуу дээр карбоксил функционал бүлэг суусан. Гадаргуу дээрх функционал бүлгийг 1-Этил-3-(3-диметиламинопропил)кабодиимид/Н-Гидроксисукцинимид (EDC/NHS) биохолбогчдын тусламжтай урвалын идэвхтэй завсрын бүтээгдэхүүнрүү шилжүүлж ХДВ-ийн эсрэгтөрөгч уурагтай ковалент холбоогоор холбосон. Ийнхүү амин бүлэг суулган идэвхжүүлсэн шилэн дээр ХДВ-ийн эсрэгтөрөч бүхий алтны нано бөөмийг холбон эхний оношлуур бэлэн болсон. Балк (bulk) бүтэцтэй алт ашигласан оношлуурыг угсрахдаа плазма спуттер багажаар 50 нм орчим зузаантай алтны нимгэн үе суулгасан ба пирана уусмалаар алтны гадаргууг идэвхжүүлж гидроксил бүлэг суулгасан. Үүний дараа MUA холбогчоор карбоксил функционал бүлэгтэй болгон өмнөх туршилтын адил EDC/NHS биохолбогчдыг ашиглан ХДВ-ийн эсрэгтөрөч уургийг алтны нимгэн үетэй холбосон. оношлуурын холболтууд бүрэн явагдаж, угсралт амжилттай болсныг фотоны хөндлөн корреляцын спектроскоп, хэт ягаан/үзэгдэх гэрлийн спектрофотометр, нил улаан туяаны спектрометр, энергийн дисперсийн рентген спектрийн багажит анализаар баталсан. Угсарсан оношлуурын ажиллагааг баталгаажуулахын тулд ELISA арга зүйг ашиглан өнгөний хувирал болон шингээлтийн эрчмийг хэмжин тодорхойлсон. ГПР-ын багажийг Лазерын судалгааны төвд шинээр угсран, эерэг болон сөрөг дээж дээр харьцуулан хэмжилт явуулахад шингээлтийн эрчим болон өнцгийн шилжилтийн ялгаатай үр дүн гарсан. Энэ нь оношлуур дээр холбосон ХДВ-ийн эсрэгтөрөчтэй дээж буюу ийлдэс дэх ХДВ-ийн эсрэгбие холбогдож бидний оношлуур ажиллаж байгааг баталсан.
Бид судалгааны ажлаараа ХДВ-ийг оношлох ГПР-ын технологид суурилсан оношлуурын хоёр төрлийн загварыг бүтээсэн ба ХДВ-ийн халдварыг оношлож эрт илрүүлснээр элэгний хатуурал, элэгний дутагдал, элэгний хавдраар нас баралтыг бууруулах боломжтой юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2021-10-14

How to Cite

[1]
А. Номин, Э. Номин-Эрдэнэ, Бадмаараг M., Н. Хулан, Н. Эрдэнэ, and О. Одгэрэл, “ХЕПАТИТИЙН ДЕЛЬТА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ГАДАРГУУГИЙН ПЛАЗМОН РЕЗОНАНС ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН ОНОШЛУУРЫГ ЗОХИОН БҮТЭЭХ”, MJEngApplS, vol. 3, no. 1, pp. 25–34, Oct. 2021.