ЭМНЭЛГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ АЖЛЫН БҮТЭЭМЖИЙН ДӨРВӨН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХОЛБОО ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.22353/soc.2025.19.12Keywords:
Medical social workers, Organizational support, Job autonomy, Professional identity, professional competenceAbstract
Мэргэжлийн цогц чадамж нь эмнэлгийн нийгмийн ажлын хүний нөөцийн хөгжил, үйлчилгээний чанарт нөлөөлдөг үндсэн элемент юм. ӨМӨЗО-ны 2024 оны эмнэлгийн нийгмийн ажилтны динамик судалгааны тоо баримтад тулгуурлан уг судалгаанд Өвөр Монголын 227 эмнэлгийн нийгмийн ажилтны мэргэжлийн цогц чадамжид дүн шинжилгээ хийж, байгууллагын дэмжлэг, ажлын бие даасан байдал, мэргэжлийн ижилсэл зэрэг нь мэргэжлийн цогц чадамжид хэрхэн нөлөөлж байгааг шинжлэн судлахын тулд тоон судалгааны аргыг ашигласан. Судалгааны үр дүнгээс үзэхэд байгууллагын дэмжлэг, ажлын бие даасан байдал, мэргэжлийн онцлог нь эмнэлгийн нийгмийн ажилтны мэргэжлийн цогц чадамжид эергээр нөлөөлж, ажлын бие даасан байдал нь байгууллагын дэмжлэг, мэргэжлийн цогц чадамж хоорондын харилцаанд холбогч үүрэг гүйцэтгэжээ. Харин мэргэжлийн ижилслийн шинж чанар нь байгууллагын дэмжлэг ба мэргэжлийн ур чадварын хоорондын харилцаанд зуучлагч үүрэг гүйцэтгэжээ. Эмнэлгийн нийгмийн ажилтнууд өөрсдийн үйлчилгээний чанарыг салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй сайжруулж, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдалд хамгийн дөхүү ажиллахын тулд эмнэлгүүд нийгмийн ажлын үйлчилгээ, менежментийг бэхжүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн нийгмийн ажилтнууд өөрсдөө тасралтгүй дадлагажиж, суралцах, мэргэжлийн сургалтаар дамжуулан өөрсдийн ур чадвараа дээшлүүлэхийг зөвлөж байна.