ВОННИ ЛИИТЭЙ ХАМТ АВТОБУСААР ЗОРЧСОН НЬ. АМЬДРАЛЫН ТҮҮХИЙН С
Abstract
Америкийн социологич Ж.Кресвелл өөрийн бүтээлдээ чанарын судалгааны тохиолдол шинжлэх, намтар судлал, угсаатны зүй, феноменологи судалгаа, үндэслэгдсэн онол гэсэн таван уламжлалыг ялган тодорхойлсон (Creswell, 1998). Миний бие 2003 оноос эхлэн “Чанарын судалгааны арга зүй” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд дурдсан таван хандлагыг судлахад эх сурвалж болгон ашигладаг өгүүллүүдийг цуврал хэлбэрээр тус сэтгүүлд хэвлүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэхүү дугаарт зохиогч Майкл В. Ангросиногийн “Вонни Лиитэй хамт автобусаар зорчсон нь” өгүүллийг Ж.Кресвеллийн “Qualitative Inquiry and Research Design: Choosing among five traditions” (1998) бүтээлдээ оруулсыг орчуулан хүргэж байна. Тус өгүүллийг зохиогч анх 1994 онд Journal of Contemporary Ethnography-д хэвлүүлжээ.