СОЛБИЦУУЛСАН БҮЛЭГЛЭЛТ БА ХЭВ МАЯГ

Authors

  • Болд Ц

Abstract

Үүний өмнө та бүхэнд “Харьцуулалтаар хэв маяг үүсгэх нь” болон “Хөндлөн үйлчлэлтэй командууд” гэсэн цуврал124 зөвлөгөөг хүргэсэн байгаа. Эдгээр үйлдлүүдийг хослуулан хэрэглэснээр судалгааны мэдээллийг маш үр дүнтэй ашиглаж, боловсруулалтын боломжийг өргөтгөх боломжтойг. Хэв маягчлах, ангилах аргуудаас хамгийн хялбархан гүйцэтгэж болох, энгийн ойлгомжтой нь солбицуулсан бүлэглэлт болон логик аргууд юм. Логик хэв маягчлал болон солбицуулсан бүлэглэлтээр үүсэх бүлгүүдийг ялгахдаа дээр дурдсан Хөндлөн үйлчлэлтэй командуудыг ашиглаж болно. Хамгийн энгийн буюу солбицуулсан бүлэглэлтээр үүсэх бүлгүүдийг хэрхэн ялгаж авах техникийг хялбар байдлаар тайлбарлая.

Downloads

Published

2025-08-01

Issue

Section

Empirical research