СОЦИАЛИСТ МОНГОЛЫН АНХНЫ АЖИЛ ХАЯЛТ.

Authors

  • Тамир Чүлтэмсүрэн

Abstract

Хураангүй: 1988 оны 12-р сард Эрдэнэтэд социализмын төгсгөл үеийн хамгийн анхны ажил хаялт болжээ. Энэхүү ажил хаялтыг бид тухайн ажил хаялтанд оролцсон хүмүүсийн дурдатгал, Үндэсний төв Архив, МАХН-ын архивын материалыг судалж нотлов. Эрдэнэтийн Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” байгууллагын монгол жолооч нар цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн маргааны улмаас ажил хаялт хийжээ. Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн ахлагч ажилчдыг зохион байгуулсан, ажил хаялт ажилчдын талд эерэгээр шийдэгдсэнээр дууссан бөгөөд дээд удирдагуудын анхаарлын төвд орсон байжээ. Судалгаагаар 1988-1990 оныг дуустал нийтдээ 31 ажил хаялт бүртгэгдээд байгаагийн хамгийн анхны ажил хаялт нь Эрдэнэтийн ажил хаялт байв.  

Downloads

Published

2025-08-01

Issue

Section

Empirical research