Авторитар дэглэм
Keywords:
авторитар дэглэмAbstract
Авторитар дэглэм (Autoritarianism- авторитаризм-латин хэлний "autoritas"-бодомж, шийдвэр, засаг гэсэн олон утгатай үгнээс гаралтай, улс төрийн шинжлэх ухаан, социологид засаг гэсэн утгаар ойлгож хэрэглэдэг)- улс төрийн дэглэмийн үндсэн хэлбэрүүдийн нэг (ардчилсан, тоталитар дэглэмийн зэрэгцээ) бөгөөд мөн чанар нь төрийн засаглалын дээд эрх мэдэл, хүч хэрэгсэл нь дарангуйлан захирагч нэг хүн буюу ерөнхийлөгч, эзэн хаан, ерөнхий сайд, төрийн эргэлт хийсэн цэргийн жанжлагч, эсвэл улс төрийн засаглалын нэг байгууллага, аппарат, цөөн тооны хэсэг бүлгийн гарт төвлөрсөн, ардчилал, эрх чөлөө, төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, удирдлагад захиран тушаах, албадах арга хэрэгсэл голлож давамгайлсан, улс төр, цэрэг цагдаагийн хүчирхийллийг бэлэн байлгадаг, шаардлагатай бол шууд хэрэглэдэг, бүхэлдээ нийгэм, улс төр, олон нийтийн байгууллага, ашиг сонирхлын бүлгүүдийг дэглэмд бүрэн захирагдахыг шаарддагт оршино.