Орон нутгийн удирдлагын талаарх иргэдээс авсан судалгааны зарим үр дүн
Keywords:
Иргэдийн оролцоо, хяналт, хариуцлага хүлээх чадвар, жалга довны үзэл, намын талцалAbstract
The people aren't satisfied with local government's authorities, capacities and activities when we researched. We considered that it's main reason is wrong policy of government and related to formation of political party. Thus, people have given their opinion that there are lot of formalism in local government and have transaction due to preparing their party interests. If this situation increase people will ignore the party. Further, people's political participation and monitoring will be decreased. On the other hand, it will be influenced to local government's behavior willfully.
Хураангуй: Сонгуулийн 4 жилийн циклээс ялангуяа намын харьяаллаас шалтгаалж орон нутгийн жирийн иргэд хүртэл төрж өссөн нутагтаа амьдрахад хүндрэлтэй болоод байгаа тухай дээр дооргүй мэдэж байгаа ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өөрийнх нь дэмждэг нам нь ялагдвал 4 жилийн хугацаанд ямар нэгэн төсөл хөтөлбөр, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болоод зогсохгүй сумын захиргааны байраар ороход хүртэл хүндрэлтэй байгаа тухайгаа иргэд ярьцгааж байсан. Тиймээс аймаг, хот руу явж хар ажил эрхэлж байгаад нам нь ялахаар нутагтаа буцаж ирдэг гэсэн хүмүүс тааралдаж байв. Эндээс үзвэл орон нутгийн түвшинд улс төржих асуудал хэрээс хэтэрч, эрх мэдлийг ямар нэгэн аргаар олж авах гэсэн хэсэг бүлгийн явуургүй үйлдлээс болж шат шатандаа төрийн албаны чадамж, залгамж холбоо, нэр хүнд унаж, удирдлагын арга барил багатай, чадваргүй боловсон хүчин шийдвэр гаргах түвшинд олширсон. Тэдний дийлэнх нь ганц олдсон боломжоо ашиглан сонгуулийн шархаа нөхөх зорилгоор илүү ихийг авахыг хүсэн дур зоргоороо авирлан, хууль бус үйлдлүүдийг цөөнгүй хийх болжээ. Иймд орон нутгийн удирдлагыг чадавхжуулах, бэхжүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох зэргээр төр засгаас анхаарах цаг нь нэгэнт ирсэн байна.