Залуучуудын улс төрийн оролцоо, үйл байдалд гарч буй өөрчлөлт

Authors

  • С.МӨНХБАТ Доктор, дэд профессор, МУИС, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч
  • Б.БАТ-ЭРДЭНЭ МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн докторант

Keywords:

ардчилал, үнэт зүй, эрх чөлөө, ухамсар, нийгмийн идэвх, шинэчлэл, идэвх санаачлага

Abstract

Монгол Улс ардчиллын зарчим, үнэт зүйлсийг өөрийн орны хөрсөнд нутагшуулан багагүй хугацаа өнгөрч, чамлахааргүй амжилт олжээ. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл баримтлалд тулгуурласан ардчилсан Үндсэн хуультай болж, эрх зүйт төр, иргэний нийгмийг бэхжүүлэх үйл хэрэгт шийдвэртэй алхмуудыг хийсний үр дүнд Монголчуудын хувьд ардчиллын үзэл санаа өдөр тутмын амьдралын бодит үйл хэрэг болжээ. Хүний эрх, эрх чөлөөний тулгуур зарчмуудыг эрх зүйн хувьд баталгаажуулж, олон намын тогтолцоог бүрдүүлж, чөлөөт сонгууль явуулж, улс төрийн соёлд өөрчлөлт орж, улмаар улс орныхоо ардчилсан үйл явцын материаллаг болон оюун санааны суурь нөхцөлийг бүрдүүлж чадсан зэрэг бидний олсон ололт амжилт багагүй гэдгийг харуулж байна. Гэвч ардчиллыг өөрийн хөрсөнд баттай суулгаж, төлөвшүүлэхийн тулд анхаарах шаардлагатай зүйлс байна. "Ардчиллын хүрсэн төвшин, онцлог, шинж, тулгарч буй асуудал, цаашдын төлөв байдлын талаар онолын зөв бодитой төсөөллийг нийгэмд бий болгох хэрэгтэй” гэдгийг цаг үе харуулж байна. Тийм учраас ардчиллын төлөвшилтөд суурь нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн судалгааг нарийвчлан хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энд анхаарах ёстой нэг зүйл бол Монголын залуучуудын улс төрийн оролцоо, үйл байдал, түүнд гарч буй өөрчлөлтийн асуудал мөн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-06-07

How to Cite

С.МӨНХБАТ, & Б.БАТ-ЭРДЭНЭ. (2024). Залуучуудын улс төрийн оролцоо, үйл байдалд гарч буй өөрчлөлт. Politology, 14(14 (464), 146–150. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/8179