МОНГОЛЫН СОНГОГЧДЫН ОРОЛЦООНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Authors

  • Ц.Батболд Доктор, дэд проф. МУИС, ШУС. Нийгмийн Ухааны Салбар. Улс Төр Судлалын тэнхим
  • Д.Түмэнжаргал БНХАУ-ын Жилин мужийн Жилиний Их Сургуулийн Төрийн Захиргааны Удирдлагын Сургуулийн докторант

Keywords:

ардчилал, ардчилсан сонгууль, сонгогчдын улс төрийн оролцоо, сонгогчдын улс төрийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс

Abstract

Монгол улс ардчиллын замд шилжин 20 гаруй жилийн нүүрийг үзэж 1990 оны АИХ-ын сонгуулийг эс тооцвол 1992 оноос хойш УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн нийт 17 удаагийн сонгууль явуулж ирсэн. Энэ хугацаанд төрийн үйл ажиллагаа шилжилтийн үеийн зарим бэрхшээлтэй тулгарч байсан, нийгэм, эдийн засаг болон ард түмний амьдралын түвшин доогуур, сонгогчдын улс төрийн үнэлэмж, үзэл бодол, сэтгэл зүй тогтворгүй байсан гэх зэргээр судлаачид үздэг. Гэхдээ сонгуулийн жилүүдэд манай сонгогчдын улс төрийн оролцоо тогтмол буурч байгаа нь Монголын сонгогчдын нийгэм-улс төрийн болон сэтгэл зүйн шинж төлөв. сонгогчдын оролцооны тувшин, сонгогчдын оролцоонд нөлөөлж буй хүчин зүйлсүүд зэрэг асуудлуудыг хавсарга судалгааны түвшинд тодорхой судлах явдал чухал болсоор байгааг харуулж байна. Монгол улсад ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, тогтворжуулах, ардчиллын чанарын үзүүлэлтүүдыг хангах асуудал ч тулгарсаар байна. Мөн сонгогчдод олон шалгуураар зөв, шударга сонголт хийх эрх, үүрэг байгаа хэдий ч Монголын сонгуульд оролцох насны бүх сонгогчид энэхүү эрхээ бүрэн ашиглаж чадахгүй ардчилсан сонгуулийн бүх нийтийн үндсэн зарчим алдагдаж байна. Иймд энэхүү өгүүлэлдээ Монголын сонгогчдын оролцоонд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг хөндөж авч үзэхийг эрмэлзлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-10-01

How to Cite

Ц.Батболд, & Д.Түмэнжаргал. (2023). МОНГОЛЫН СОНГОГЧДЫН ОРОЛЦООНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС. Politology, 12(419), 120–140. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5955