ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГЫН НӨЛӨӨ: ШИНЖЭЭЧДИЙН САНАЛ БОДОЛ
Keywords:
авлига, хээл хахуул, Өндөр түвшний авлига(Grand corruption), Үндэсний аюулгүй байдал (National security)Abstract
Энэхүү өгүүлэлд Монгол дахь өндөр түвшний авлигын өнөөгийн байдал, түүний үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, тэмцэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллагын 30 гаруй мэргэжилтэн, шинжээчдийн санал бодолд тулгуурлан авч үзсэн юм. Судалгаанд хамрагдсан шинжээчид өндөр түвшний авлига Монголын нийгэмд нарийн зохион байгуулалтай, бүтэцжсэн, системийн шинжтэй үзэгдэл болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тус өгүүллийг зохиогчид 500 иргэдийн дунд явуулсан санал асуулгаар судалгаанд хамрагдсан иргэдийн 92.4% өндөр түвшний авлига үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн хэмээн үзсэн нь асуудал ихэд ноцтой болж байгааг давхар батлан харуулжээ. Түүнчлэн зохиогчид өндөр түвшний авлигын шалтгаан, нөлөөлөх арга зам, сувгийг нарийвчлан тодорхойлохын сацуу энэ төрлийн авлигатай хэрхэн тэмцэх талаарх зөвлөмжийг шинжээчдийн санал бодолд тулгуурлан боловсруулжээ.