“НАМЫН СИСТЕМИЙН ЭМПИРИК ШИНЖИЛГЭЭ”
Abstract
Харьцуулсан улс төр судлалд намын системийн эмпирик судалгаа нь сонгуулийн болон парламентын түвшин дэх намын систем, сонгуулийн хүчин зүйл, нийгмийн хийгээд төрийн системийн хоорондын харилцан хамаарлыг нээн харуулахад чиглэгддэг. Хэдийгээр албан ёсоор бүртгэгдсэн бүх намууд улс төрийн системд багтдаг ч сонгууль болон парламентад суудал хувиарлах явцад улс төрийн бодитой үйл ажиллагаа явуулах намын тоо эрс цөөрдөг. Түүгээр ч барахгүй сонгуулийн болон парламентын түвшинд бүх намууд бодитой, үр ашигтай байж чаддаггүй. Үүнтэй холбогдуулан парламент дахь намын задралын түвшинг (парламентын фракцчлагдах үйл явцыг ) тодорхойлох хүчин зүйлийн тухай асуудлыг судлах хэрэгтэй болдог. Ийм төрлийн эмпирик шинжилгээний зарим нэг тодорхой жишээг авч үзье.