МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ ТОЙМ СУДАЛГАА
Keywords:
цахим засаглал, цахим оролцоо, цахим монгол, цахим үндэстэн, цахим хөгжилAbstract
2003 онд зөвхөн 33 оронд цахим үйлчилгээг санал болгодог байсан бол өдгөө энэ тоо тав дахин нэмэгджээ. 2020 он гэхэд 193 орон дор хаяж нэг төрлийн цахим үйлчилгээг ашиглаж байна (Affairs, UN-E-Government-Survey-2020, 2020). засаглал ийнхүү өргөжсөн нь ашиглахад хялбар байдал, төрийн үйлчилгээг түргэн шуурхай явуулах, зардлыг багасган үр ашгийг ихэсгэсэн зэрэг давуу талуудаасүүдэлтэй юм.Монгол улс нь “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр 2005-2012 он, Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр 2008-2012 он, “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2016 онд тус тус хэрэгжүүлсэн ч мэдээлэл харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээг салгах үйл ажиллагаа амжилттай хийгдэж чадахгүй байна. Учир шалтгаан нь төр нь мэдээлэл харилцаа холбооны салбартай холбоотойгоор үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүх төрлийн мэдээллийн санг эзэмших, ашгийг зөвхөн төр хүртэх, эрх мэдлийг хэрэгжүүлэх үедээ ашиглах гэсэн өмнөх дэглэмийн соёл нөлөөлсөөр байгаа нь улстөрийн систем, засаглалын үр дүнгүй байдлаас дүгнэх боломжтой. Нөгөө талаас сайн засаглалыг улам төгөлдөржүүлэхэд цахим засаглал хамгийн үр дүнтэй байгааг олон улсын сайн туршлагууд нотлосоор байна. Манай орны хувьд анх цахим засаглалыг төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор үзэл санааг нэвтрүүлж эхлэж байсан бол өдгөө цахим засаглалын талаарх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг үндэсний хэмжээнд авчирах шаардлага нэгэнт үүссэн байна. Тухайлбал “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэдээллийн аюулгүй байдлын, цахим гарын үсгийн, мэдээллийн сангийн, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг боловсруулж батлуулан, түүнтэй нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, оруулна хэмээн заасан байна. Мөн цар тахалтай холбоотой төрийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэх, нээлттэй мэдээллийн өгөгдлийн хэрэглээг иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй байлгах зэрэг олон асуудлууд шийдэгдэх шаардлагатай байна. Энэхүү тойм судалгааны хүрээнд манай цахим засаглалын хөгжил хэрхэн явагдсан, гол тулгарч буй бэрхшээл юу болох талаар цахим засаглалын хөгжлийн загварын хандлагыг ашиглан судлан гаргахыг зорилоо.