ГАДААД БОДЛОГО БА ДИПЛОМАТ АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ХАМААРАЛ
Keywords:
Гадаад бодлого, дипломат ажиллагаа, эрх ашиг, хүч, олон нийт, харилцан уялдааAbstract
Улс орнууд амин чухал асуудлууд дээр санаа нэгдэж, зөв шийдвэр гаргахын тулд дотоод, гадаад бодлогоо ганц нэг улсын, эсвэл бүсийн эрх ашгийн үүднээс явуулж болохгүй цаг үед хүн төрөлхтөн амьдарч байна. Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь гадаад бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох дипломат ажиллагааг хэрхэн явуулахаас их хамаардаг. Гадаад бодлого үр дүнтэй хэрэгжих эсэх нь дипломат ажиллагаанаас нь ихээхэн шалтгаалдаг. Тиймд аливаа улс бусад орнуудтай харилцахдаа баримтлах чиг шугам буюу гадаад бодлогоо тодорхойлж, түүнийгээ дипломат ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлдэг учраас гадаад бодлого, дипломат ажиллагаа хоёр харилцан нягт уялдаа холбоотой юм.