АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ, ХЭРЭГЖИЛТ

Authors

  • Д.Түмэнжаргал МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш

Keywords:

Ардчилал, Ардчилсан сонгууль, Сонгуулийн байгууллага, Сонгуулийн Зарчим, Нам, Сонгогчдын оролцоо, УИХ-ын сонгууль.

Abstract

Монгол улсад ардчилсан сонгуулийг зохион байгуулаад 28 жил болсон байна. Энэ хугацаанд УИХ-ын сонгууль 7 удаа, Ерөнхийлөгчийн сонгууль 7 удаа, орон нутгийн сонгууль 7 удаа, УИХ-ын нөхөн сонгуулийг 10 гаруй удаа тус тус зохион байгуулсан. Монголын сонгууль хэдийгээр шударга, чөлөөтэй, тэгш, нууцаар гэсэн ардчиллын үндсэн зарчмуудын дагуу явагдаж ирсэн. Гэвч ардчиллын тулгуур үндсэн зарчмууд нь зарим тохиолдолд зөрчигдөж байна. Дэлхий олон орны ажиглагч, судлаачид Монгол улсад болж өнгөрсөн сонгуулиудыг шударга, ардчилсан сонгуулиуд байж чадсан гэж дүгнэдэг. Гэсэн хэдий ч Монгол улсын ардчилсан сонгуулиудыг явуулахад бэрхшээлтэй асуудлууд тулгарсаар байна. Энэ эрдэм шинжилгээний өгүүллийн хүрээнд ардчиллын үндсэн зарчмуудын хэрэгжилт, түүний гажуудал, тулгамдсан асуудлын талаар багтаан авч үзэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-25

How to Cite

Д.Түмэнжаргал. (2023). АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ, ХЭРЭГЖИЛТ. Politology, 17(505), 83–101. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2510