ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ШИНГЭЭХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ БОДЛОГЫН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Ц.Чулуунцэцэг СЭЗИС-ийн Гадаад хэлний институтын ахлах багш
  • Б.Эрдэнэдалай МУИС, ШУС, Нийгмийн ухааны салбар, Улс төр судлалын тэнхимийн ахлах багш

Keywords:

Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эдийн засгийн боломж, уул уурхай, санхүүгийн тогтолцоо, ажиллах хүчин

Abstract

Дэлхийн улс орнууд өөрийн онцлог, түүхэн уламжлал, давуу тал, геополитикийн орчин нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт тухайн улсын нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн бодлогод нийцэж байх нь чухал гэж үздэг. Ихэнх улс орнууд тухайн хөрөнгө оруулалтын эдийн засгийн нөлөө ажлын байрны хангамж, технологи, ноу хау, зах зээлд үзүүлэх нөлөө, хөгжил буурай орон нутагт хувь нэмэр, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, импортыг орлох чадвар, үйлдвэрлэлд ашиглах дотоодын нөөц баялаг, үнэ ханшид үзүүлэх нөлөө зэргийг түлхүү анхаарч байна. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах болон түүнийг улс орондоо шингээх чадвар үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал чухал болоод байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-25

How to Cite

Ц.Чулуунцэцэг, & Б.Эрдэнэдалай. (2023). ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ШИНГЭЭХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ БОДЛОГЫН ЗАРИМ АСУУДАЛ. Politology, 18(534), 134–143. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2463