АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ҮЙЛ ЯВЦЫН ӨРНӨЛ БА ЭРХ ЧӨЛӨӨНД ТЭМҮҮЛЭХҮЙ (АРДЧИЛЛЫН ДИЛЕММА – I)
Abstract
Энэхүү өгүүллийг тэрлэхийн учир нь, ардчилал болон түүний төлөвшил хийгээд гарсан өөрчлөлтийг судалгааныхаа чиглэл болгон сонгон судалж буй зохиогчийн сүүлийн үед хийсэн эмпирик мэдээлэлд анализ хийх хэлбэрээр ардчиллын төлөөх үйл явцад оруулж буй улс орнуудын туулсан замналыг «Ардчиллын төлөөх үйл явцын өрнөл ба эрх чөлөөнд тэмүүлэхүй» хэмээх сэдвийн дор нөхцөл байдалд дискурс анализ хийхийг зорьсон болно. Чингэхдээ 1959 онд АНУ-д өрнөсөн Ардчиллын төлөөх оюутнуудын хөдөлгөөн, 1989 онд БНХАУ-д өрнөсөн ардчилал, хүний эрх, авлига, хүнд суртлыг халахын төлөө өрнүүлсэн ширүүн тэмцэл хийгээд Тяньаньмэний талбайд болсон аймшигт явдлын 30 жилийн ойд зориулан эл үйл явдал гарах болсон шалтгаан хийгээд түүнд үзүүлсэн эрх баригчдын хандлага, сөрөг арга хэмжээ, Зүүн европын улс орнуудад дэгдсэн ардчиллын төлөөх цогтой тэмцэл, ЗХУ-ын задрал зэрэг асуудлыг хөндөхийн зэрэгцээ эл үйл явц монголчуудад хэрхэн нөлөөлсөн талаарх үйл явцын мөн чанарыг тодруулахыг зорьсноороо онцлогтой. Мөн ардчиллыг бэхжүүлэх, улмаар түүнийг гажуудахад нөлөөлж буй сүүлийн үеийн үйл явдлыг шинжлэн зохиогчийн ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал бичиг «Философи, эрхийн судлал- XXXII» (Уб., 2017) дугаарт хэвлэгдсэн «Монголчуудын ардчиллын тухай ойлголтын шинжилгээ: дискурс анализ» эрдэм шинжилгээний өгүүллийн үргэлжлэл болгон энэхүү өгүүллийг тэрлэв.