ОБРАЗ ПРИРОДЫ В ДУХОВНОМ УНИВЕРСУМЕ МОНГОЛОВ И БУРЯТ
Keywords:
Монголы, буряты, архетипы сознания, природа, Запад и Восток, Чингис хаан, Тэмүүжин, “вода”, шаманизм, экологическая этика, интуитивное, эмоциональное, ментальное и рациональноеAbstract
Энэхүү өгүүллийг зохиогчид “Монгол феномен”-ийг ойлгохын тулд монголчууд болон буриадуудын оюуны ертөнц дэх байгалийг хүртэх архетип хүртэхүйг нь судлах хэрэгтэй гээд XIII зууны монголчуудын архетип дахь нэг ховорхон онцлог бол байгаль лүгээ зохирон түүнтэй хамт амьдрах явдал гэж нотолжээ. Буриадуудын хувьд гэвэл эл онцлогийг зуун зуунаар Өрнөөс зааглагдсан ч Дорныг төдийлөн шаргуу хүлээн аваагүй үлдсэн оросуудын нөлөө тэдэнд туссан нийгмийн интерференци хэмээн үзсэн байна.
Бас нэг сонирхолтой санаа гэвэл Чингис хааны нэрэнд их ус, тэнгис гэсэн утга байдаг нь усны олон онцлог, түүний уян хатан шинж зэргийг бэлгэдсэн. Энэ шинжийг өгүүллийн зохиогчид монголчуудын менталиттай аналоги болохыг тэмдэглэж, тэдний ялат, ололт амжилттай холбон авч үзжээ. Энд мөн нэг талаас зөн совин, сэтгэл хөдлөлийн, нөгөө талаас рациональ чадваруудын хагарал тусгаарлал зэрэг нь өнөөгийн соѐлын эрүүл бус төлөв байдлыг буй болгож байна, энэ нь архетипүүдийн мөргөлдөөнийг тодорхойлох болсон гэж үндэслэсэн байна.