THE DIVISION OF THE SOUL IN PLATO’S PHAEDRUS

Authors

  • Kh.Amantai

Keywords:

Appetitive desire, spirit or passion, intellect, erōs, tripartition, madness, love, charioteer, motivation, black horse, wing, immortal.

Abstract

Энэхүү өгүүлэл нь Платоны сэтгэлийн тухай сургаалын тухай хөндсөн болно. Платон зарим диалогитоо сэтгэлийг гурван хэсгээс бүрддэг гэж үзсэн байдаг. Үүнд, дур тачаал, омог, ухаан гурвыг багтаадаг. Ялангуяа “Төр улс” зохиолдоо энэ үзлээ нэлээн үндэслэлтэй авч үзсэн юм.

Гэвч зарим тохиолдолд Платон сэтгэлийг гурав биш хоёр үндсэн ялгаатай хэсгээс бүрддэг гэсэн дуалист хандлагыг тод гаргаж тавьсан нь харагддаг. Энэ нь тухайлбал, “Федр” гэх диалоги дээр тод илэрдэг юм.

Тийнхүү эл диалогит хийсэн шинжилгээний үр дүн Платоны гурван хэсэгт сэтгэлийн бүтэц хэрхэн дуалист хандлагатай болж байгааг харуулах ч энэ нь түүний гурвалсан бүтэцтэй зөрчилдөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Платоны нотолж буй сэтгэлийн гурвалсан бүтцийн цаана түүний онтологийн дуалист баримтлал харагдаж байна гэж хэлж болохоор юм.

Downloads

Published

2024-09-30