НИЙГМИЙН ДЕФОРМАЦИЙН МЕХАНИЗМ
DOI:
https://doi.org/10.22353/prs20211.7Abstract
Товч утга: Дэлхийн улс орнуудын нийгэм судлаачдын хэлэлцэж буй асуудлын төвд нийгмийн дегуманизаци голлох байр суурь эзэлж байна. Үүний учир нь орчин үеийн нийгэмд амьдарч буй хүний үйлдлийн мотив янз бүрээр илэрч байгаатай холбоотойгоос гадна хүн өөрөө дотооддоо зөрчилт чанарыг агуулж явдагтай холбож үзэх ёстой. Орчин үеийн хүн дотооддоо зөрчилтэй, дотоод атгаг санаа ихтэй (амбиц) тул энэ асуудлыг зүгээр л хараад суугаад байж болохгүй. Үүнд нь тайлбар хийх заавал шаардлага амьдралаас нэхэгдэж байна. Дегуманизацийн хандлагын ямар ч хэлбэрийн олон үр дагавар эцсийн нийлбэр дүнгээрээ нийгмийн деформацийг бий болгож байгааг хүн төрөлхтөн ХХ зуунаас эхлэн яс махаараа мэдэрч байна.