ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ФИЛОСОФИЙН ХООРОНДЫН МУТУАЛИЗМ

Authors

  • М.Отгонбаяр, С.Бүжинлхам

DOI:

https://doi.org/10.22353/prs20181.4

Abstract

Товч утга: Тус өгүүлэлд зохиогчид хиймэл оюун ухаан ба философийн салбарт мутуалист буюу харилцан ашигтай харилцаа байна гэж үзэн энэхүү харилцаа нь хэрхэн илэрч байгааг судлахыг зорьсон. Улмаар хиймэл оюун ухаан гэх ойлголтын нэр томъёоны утгыг тодруулж, дараа нь хиймэл оюуны салбарын түүхээс дурдаад оюун санааны философид хамрах машин сэтгэж чадах уу буюу хиймэл агент хүнтэй ижил оюун ухаантай эсэх тухай асуултанд скептик байр сууринаас Ж.Сёрлын “Хятад өрөө”-ний тухай сэтгэхүйн туршилтанд анализ хийсэн болно. Энэхүү анализын үр дүнд хиймэл оюун болон философийн хоорондын мутуалист харилцаа нь дараах байдлаар илэрч байна хэмээн дүгнэлээ. Үүнд хиймэл оюун ухааны салбарын онолын нэр томъёог тодруулах, хүрээг татаж өгөх бололцоог философи хангаж байгаа бол философийн уламжлалт асуудлыг шинэ хэлбэрээр асуух боломжийг хиймэл оюун философид олгож байгаа аж.

Downloads

Published

2018-09-01