Н.ЧОМСКИЙН ЖИШИГ ОНОЛЫН ХҮРЭЭНД ДЭВШҮҮЛСЭН ӨГҮҮЛБЭРИЙН ГҮН БҮТЭЦ ГЭХ ОЙЛГОЛТ ЛОГИК ХЭЛБЭР МӨН ҮҮ?
DOI:
https://doi.org/10.22353/prs20161.5Abstract
Товч утга: Хэл шинжлэл философи хоёр хоорондоо холбоотой юу? Тийм бол хэрхэн илрэх бололцоотой вэ? Хэл шинжээч болон философичийн бүтээл нь бие биендээ хэрхэн дэм болох вэ? гэх асуултуудыг шийдэхэд сонгодог жишээ болж чадах төлөөлөл бол Н.Чомскийн бүтээлүүд юм. Н.Чомский үүсгүүр хэлзүйн жишиг онолын хүрээнд гүн бүтэц нь өгүүлбэрийн утгыг илэрхийлж буй бол өнгөн бүтэц нь түүний физик шинж талыг төлөөлдөг гэж үзсэн. Иймээс өнгөн бүтэц нь өгүүлбэрийн “жинхэнэ” прагматик хэлбэр гэсэн үг юм. Нөгөө талд гүн бүтэц нь илүү хийсвэр шинжтэй бөгөөд хэрэглэгчийн оюун\тархинд төрөлхөөс байдаг байна. Гүн бүтцийн түвшинд
үг нь өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тусагдахууны үүргээ олж авдаг. Эдгээр тайлбараас харахад гүн бүтэц бодомжтой төстэй болж таарж байгаа юм. Учир нь бодомж бүр өгүүлбэр байх ёстой ч өгүүлбэр бүр бодомж байх албагүй байдаг билээ. Иймээс гүн бүтэц логикийн хэлбэр байх бололцоотой эсэхийг эрэлхийллээ.