К.Г.ЮНГИЙН ХУВИЙН НАМТАР НЬ АНАЛИТИК ПСИХОЛОГИ ОНОЛЫН ҮНДЭС БОЛОХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/prs20171.5Abstract
Товч агуулга: Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл зүйч, соёл судлаач, нэртэй сэтгэгч, психоанализийн нэг чиглэл болох аналитик психологийг үндэслэгч Карл ГуставЮнг (1875-1961) )-ийн боловсруулсан аналитик психологи нь фройдизм, неофройдизмыг бодитойгоор ойлгож, тэдгээр дэх зарим философи үндэслэлийн дутагдлыг илрүүлэн, хүний сэтгэлийн онцлогийг үнэн зөв ойлгоход чухал алхам болсон гэж мэргэжлийн судлаачид үнэлдэг билээ. Бас К.Г.Юнгийн боловсруулсан философи баримтлал нь Өрнө, Дорнын психологийн философи ойлголтуудын нийтлэг ба ялгааг харгалзсан чухал үр дүн байдаг ажээ. Энэ бүгд нь орчин үеийн төвшинд сэтгэл гэж юу болохыг авч үзэе гэвэл К.Г.Юнгийн философид хандах ёстой гэсэн дүгнэлтэнд биднийг хүргэж байгаа юм. Харин К.Г.Юнгийн аналитик онолын эх сурвалж нь түүний хувийн амьдрал, намтраас нь үүдэлтэй гэж судлаачид дүгнэдэг. Энэхүү өгүүлэлдээ түүний онолын эх сурвалж болсон намтрын мэдээг онцлон авч үзэх болно.