БУДДЫН ЁС СУРТАХУУНЫ СУРГААЛЫН ТУХАЙД
DOI:
https://doi.org/10.22353/prs20161.7Abstract
Товч утга: Шашин мөн чанараараа ёс суртахуунтай холбоотой тул ёс суртахууныг номлож, хувь хүний болон нийгмийн ёс суртахуунд нөлөөлж байдаг. Шашин бүр ёс суртахууны тун боловсронгуй сургаалуудтай бөгөөд тэдгээрийг хүн төрөлхтөн даган мөрдсөөр иржээ. Шашинуудын сургаал хүн төрөлхтний ёс суртахууны нэгдмэл дүрмийг тогтоох, хэвшүүлэн мөрдүүлэхийг үүрэг, зорилгоо болгодог ч буддын ёс суртахууны сургаал олон зуун жилийн туршид янз бүрийн чиглэлээр тасралтгүй баяжин хөгжиж, системчлэгдэж, бүхэл бүтэн үзэл баримтлал (буддизм) болж, ёс суртахууны сургаалууд дотроос хамгийн өргөн цар хүрээтэй, өнөө цаг үед ач холбогдлоо алдах битгий хэл улам бүр дэлгэрэн хөгжиж байна. Буддын сургаалын ёс суртахууны үндэс нь хүн өөрийн муу сэтгэлүүдийг өвчин эмгэг мэтээр ойлгох явдал. Буддын сургаалд хүний амьдралын зорилгыг ёс суртахуунтай нягт холбон авч үздэг. Буддын ёс суртахууны сургаалын нэг чухал үзэл санаа нь амьдралын хоёр туйлаас зайлсхийж, дундаж зам мөрийг даган мөрдөх явдал. Дундаж зам мөр нь зөв зүйтэй, зохистой найман мөрийн нэгдэл.
Буддагийн номлосон ёс суртахууны сургаалын өөр нэг үзэл санаа нь хүний дотоодод хандсан шинжтэй сэтгэлээ судлах, удирдах, хүслээ хязгаарлан номхотгох, өөрийгөө ялж сурах, биеэ зөв авч явах, зөв үйл хийх, сэтгэл санаагаа цэвэрлэн ариусгах явдал. Буддын ёс суртахууны номлолын нэг чухал хэсэг нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай сургаал. Буддын шүтэн барилдлагын сургаал, түүний нэг хэсэг болох үйлийн үрийн онолд ёс суртахууны хэм хэмжээг сахин мөрдөх шаардлагын тухай номлож, бие, хэл, сэтгэлээр муу үйл хэзээ ч хийхгүй гэсэн амийг өөртөө өгч, тангараг тавьж, түүндээ хүрэх сахил, санваар сахин баримталж болно хэмээн өгүүлсэн байдаг. Сахил гэдгийг ёс суртахуун, санваарыг ёс журам гэж ойлгоно. Сахил буюу ёс суртахуун зөв, сайн бүхний үндэс