ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭНД “МЕНТАЛИТЕТ” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫН ФИЛОСОФИ УТГЫН ХУВЬСАЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20161.4Abstract
Товч агуулга: Хүн төрөлхтөн үндэстэн хоорондын, үндэстэн доторх тэмцлийг зогсоохын тулд харилцааны тэнцвэр, түүний уялдаа холбоог өнөө хүртэл хайсаар л байгаа. Иймд аливаа улсын дотоод хэрэгт гаднаас зэвсэг хэрэглэж оролцох нь тухайн улсын ард түмний угсаатан хоорондын харилцааг тогтворжуулдаггүй, харин эсрэгээр олон жилийн турш далд байсан зөрчлийг ил гаргаж улмаар угсаатан хоорондын харилцааны тэнцвэр алдагдаж, улс хямралд ордог. Энэхүү хямралын шалтгаан нь төрийн явуулж буй улс төр ба эдийн засгийн бодлого нь тухайн ард түмний менталитет, ертөнцийг үзэхүй, уламжлал, үнэлэмжийн тогтолцоотой зөрчилд орсонтой холбоотой юм. Үүний улмаас явуулж буй төрийн бодлого үр дүнд хүрдэггүй, цаашилбал, ард түмний дунд уг бодлогыг дэмжихгүй,тэдний эсэргүүйцлийг бий болгодог юм. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогыг маш нарийн, түүхийн олон үе шат дамжсан “менталитет”-ад тулгуурлан явуулахгүй бол үр дүн бага гардаг юм. Үүний улмаас л эртний сэтгэгч нар уг үзэгдлийг судлаж өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.