ОЙЛГОХУЙ БА ТАЙЛБАРЛАХУЙН ХАРИЦААНЫ ТУХАЙ ГЕРМЕНЕВТИКИЙН АСУУДАЛ

Authors

  • Г.Лодой, В.И.Павлов

DOI:

https://doi.org/10.22353/prs20161.1

Abstract

Товч утга: Философийн герменевтикийг Х.Г.Гадамер “Үнэн ба арга. Философийн герменевтикийн үндэс” хэмээх зохиолдоо анх хэрэглэжээ. Түүний өмнөх үеийнхэн энэ асуудалд хүмүүнлэгийн ухааны ерөнхий онол, арга зүй талаас нь голлон анхаарч байсан бол Х.Г.Гадамер энэ хандлагад шүүмжлэлтэй хандаж байсан ба философи сэтгэлгээний оновчтой хэлбэр бол герменевтик буюу ойлгохуйн ухаан байх ёстой гэдэг санааг бүх талаар үндэслэхийг оролдож байжээ. Г.Гадамерын үзэж байгаагаар, хэл бол хүн ертөнц хоёрыг нэгтгэн холбогч орчин бөгөөд тэрээр ойлгохуйн оногдохуй болж байдаг ахуй нь болдог юм. Хүн ертөнцийн харилцаа нь хэлний хүчин зүйлсээр нөхцөлдсөн байдаг учир ойлгох боломжтой байдаг хэмээн тэрбээр үздэг ажээ.

Downloads

Published

2016-09-01