БАРИМТ / ҮНЭЛЭМЖИЙН ХОСЛОЛООС ЧАНАГШ ӨНГИЙХҮЙ

Authors

  • С.Бүжинлхам

DOI:

https://doi.org/10.22353/prs20221.12

Abstract

ОРЧУУЛАГЧИЙН ҮГ:
“Нийгмийн шинжлэх ухааны философи” хичээлийн явцад ХХ зууны II хагасын Аналитик фило софийн томоохон төлөөлөгч болох Хилари Патнэмын “Beyond fact/value distinction” хэмээх богино бичвэртэй танилцсан юм. Хичээлийн явцад ч, хожим нь шинжлэх ухаан, мэдлэгийн талбарын талаар яриа өрнүүлэх явцад ч баримтаар шалгаж, үнэн эсвэл худал хэмээх үнэний утгатай байх мэдлэг л үнэ цэнтэй гэх позитивист хандлага нийтэд түгээмэл болохыг ажигласан болно. Гэтэл позитивистуудын төсөөлдөг лугаа адил шинжлэх ухаан бол дан үнэн бодомж буюу баримтын цуглуулга мөн үү? хэмээн асуувал та нэгдсэн хариулт авч чадахгүй. Давын өмнө шинжлэх ухаанд үнэлэмж-нэвчмэлүү? Энэ байдал нь обьектив шинжлэх ухааны мэдлэгтэй зөрчилдөхүү? зэрэг асуултуудад хариулах шаардлага тулгарах аж. Дээрх асуултад өгөх өөрийн хариултаа Хилари Патнэм “Баримт/ Үнэний хослолоос чанагш өнгийхүй” гэх энэхүү бичвэртээ өгсөн байдаг. Үнэлэмжийн мэдлэгийн талаарх тогтсон хандлага, дадсан бодлыг тань түнших жинтэй өгүүлэл байж мэдэх юм хэмээн сонгон орчууллаа. Хэрэв та Хилари Патнэмын илүү дэлгэрэнгүй, иж бүрэн эргэцүүллийг уншихыг хүсвэл “Reason,
Truth and History” гэх номыг нь санал болгоё.

Downloads

Published

2022-12-20