This is an outdated version published on 2026-05-01. Read the most recent version.

Улс төрийн философийн орчин үеийн хандлага

Authors

  • Ч.Баатар

Keywords:

Интеграцчилал, нийтэч либерализм, популизм, постлиберализм, глобал хандлага, хиймэл оюун ухаан, цахим платформ, технологи, нийгэм, эдийн засгийн хөгжил.

Abstract

Орчин үеийн улс төрийн философи нь олон талт, интеграцчилсан, технологийн нөлөөллийг нэгтгэсэн, онол ба практикийн уялдааг эрхэмлэсэн шинэлэг чиглэлд хөгжиж байна. Гол үзэл баримтлалууд нь нийтэч либерализм, популизм, постлиберализм, глобал хандлага бөгөөд эдгээр нь уламжлалт онолыг өргөжүүлж, XXI зууны даяаршил, технологи, соёл, жендер, олон улсын нөхцөлд нийцсэн аргачлал, практик хэрэгжилтэд чиглэж байна.

Өгүүллийн хүрээнд орчин үеийн улс төрийн философи нь уламжлалт онолоос хэрхэн ялгаатайгаар хөгжиж байгааг илэрхийлэх оролцлого хийсэн бөгөөд дараах ялгаа, онцлогуудыг тодотгосон. Эдгээр нь 1/Олон талт, интеграцчилсан шинж; 2/Технологийн нөлөөлөл; 2/Онол ба практикийг уялдаа; 4/Глобал асуудлыг хамарсан интердисциплинар чиглэл зэрэг болно. Энэ нь улс төрийн философийг зөвхөн академик онол биш бодлогын шийдвэр гаргах, иргэдийн оролцоог дэмжих, дэлхийн түвшний тулгамдсан асуудлуудад шийдэл хайх чухал хүрээ болгож байгаа бөгөөд эдгээрийг тухайн өгүүллийн хүрээнд авч үзсэн болно.

Published

2026-05-01

Versions