МОНГОЛЫН ГҮН УХААНТАН ГАВЖ ЛУВСАНДОРЖ
Keywords:
Гавж Лувсандорж, монголын гүн ухаан, сайн ноён хан аймагAbstract
Эл өгүүллэгээр анх удаа XYII-XIX зууны үеийн монголын гүн ухаантан, гавж Лувсандоржийн тухай судалгаа шинжилгээний хүрээнд татан оруулах оролдлогыг хийж байгаа болно. Тэрээр Ламын гэгээний гуравдугаар дүрийн хувилгаан Цэвээнжавцог, Брагри Ёнзин Дамцагдорж, Дозүн хувилгаан Галсандашжамц, Тив бүрүлгүү Иштүвдэнжамц, Чойнзад лам Дамбийдонмэ, Гачин ёнзин Лувсаншийрэв зэрэг эрдэмтэн мэргэдээс судар тарнийн гүн ухааныг хөтлүүлэн заалгаж суралцсан юм. Лувсандорж гавжийн " Ламрив таажод" номыг Монголын их хүрээ зэрэг томоохон хүрээ хийдүүдэд үзэж судалдаг байжээ. 1970-аад онд Гандантэгчилэн хийдийн хамба лам номч мэргэн гавж С.Гомбожав, Шашны дээд сургуулийн багш гавж О.Дагважанцан, Т.Дамдинсүрэн нар зөвлөж хичээлийн сургалтын хөтөлбөрт оруулан зааж байлаа.